Thursday, November 01, 2007

МОНГОЛ ДАХЬ ПАРЛАМЕНТАТ ЁСНЫ ТӨЛӨВШИЛ

Монгол улс ардчиллын үнэт зүйлсийг тулгуур болгосон хөгжлийн
загварыг сонгосноос хойш арван найман жил, ардчилсан Үндсэн хууль
хэрэгжиж эхэлснээс хойш арван зургаан жил болж байна. Парламент нь
нэг талаас Үндсэн хуулинд зааснаар хууль тогтоох , нөгөө талаас ард
түмнийг төртэй холбож байдгаараа төрийн удирдах дээд байгууллага
болж байдаг. Монгол орны хувьд парламентын засаглалыг сонгоод
түүхийн богино хугацааг туулсан мэт боловч парламентын өөрийн гэсэн
өнгө төрх бодит утгаараа илрэх болсон. Энэ бол хөгжлийн зүй тогтол
бөгөөд хөгжлийн үед бий болсон бэрхшээлүүдийг даван туулж, зорьсон
зорилгодоо хүрэхийн тулд парламентат ёсыг төлөвшүүлэхэд судлах
зүйл маш их байна. Доктор, профессор Б Чимид, доктор профессор Д
Лүндээжанцан, доктор профессор Б Ганбат, доктор профессор Б
Дэлгэрмаа, доктор профессор Я Долгоржав, С Төмөр, Б Баттүвшин, Ч
Энхбаатар, Т Сэнгэдорж, А Пагма, О Баттулга, Д Дашцэдэн, Ч Лхагважав
нарын олон эрдэмтэн, судлаачид парламентат ёсны онол, үүсэл хөгжил,
төлөвшлийн асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил, эрдэм
шинжилгээний бүтээл, ном бүтээл туурвисан байна.
Парламентын засаглал төлөвшиж тодорхой хөгжлийн түвшинд боловч
цаашид судлах зүйл маш их байна. Парламентат ёсыг төлөвшүүлэхийн
тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн өмнө шийдэхэд хүндрэл,
бэрхшээлтэй олон асуудлууд байгаа боловч иргэдийн улс төрийн
мэдлэгийг нэмэгдүүлэх, идэвхижүүлэх, тэдэнд парламент ба
парламентат ёс гэж чухам юу болохыг ойлгуулах, эрх зүйн шинэтгэл
хийхэд тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй
байна.

Monday, April 16, 2007

Блог шинээр нээх тухай

Та дэлхийн өнцөг буланд байгаа хүн бүхэнтэй харилцан, өөрт байгаа мэдээллийг бусадтай хуваалцахыг хүсвэл блог шинээр нээн мэдээллээ байрлуулахыг хүсье. Та сонирхож байвал өгч буй багахан мэдээллийг минь хүлээн авна уу?
http://www.blogger.com гэсэн сайт уруу ороод Blogger цонхыг нээнэ. Great your blog now товчлуурыг дарж гарч ирсэн хүснэгтүүдийг бөглөнө. Жишээлбэл email хаяг, нууц үг, блогийн хаяг, дэлгэц дээрхи нэр гэх мэтийг бөглөнө. Дараа нь continue товчлуурыг дарахад л гүйцээ. Гэхдээ блогийн өнгөний сонголт бас чухал.Ямар өнгө сонгоно тэр хүний зан характер мэдэгддэг гэсэн. Танд хэтэрхий хялбар санагдаад байвал дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Блог дээр зураг, кино, текстэн мэдээлэл гэх мэт ямар ч мэдээллийг байрлуулж болно.

Нэг хэмжээст тархалтаар судалгаа хийх нь

Нэг хувьсагч нь ямар шкалаар хэмжигдэж байгаагаас хамааран тухайн нэг хэмжээст тархалтын хувьд харилцан адилгүй параметр, хэмжигдэхүүнүүд боддог. Хувьсагчийг хэмждэг шкалыг дараахь 3 хэв маягт хуваадаг.
- нэрлэсэн шкал
- эрэмбийн шкал
- тоон шкал
Шкал тус бүрт статистик боловсруулалтын янз бүрийн арга хэрэглэнэ. Хувьсагч ямар ч шкалтай байсан эхлээд бүх төрлийн давтамжуудыг бодож олно. Нэг хэмжээст тархалтыг бодох даалгаврыг харилцах хайрцаг , syntax зэргийг ашиглан хоёр янзаар өгч болно. Харилцах хайрцаг хэрэглэвэл
data editor мэдээлэл хянах цонх дээр байрлах цэснээс statistics, summarize, freguencies гэсэн товчлуур дээр дарахад хувьсагчийн нэр бүхий ба хоосон хоёр цонхтой харилцах хайрцаг гарна. Тоолох шаардлагатай хувьсагчийн нэрийг идэвхжүүлж хоосон цонх уруу сумаар зөөгөөд ok дээр дарахад гаргах цонх output-д хувьсагчийн нэг хэмжээст тархалтыг үзүүлсэн хүснэгт гарч ирнэ. Бас графикаар дүрслэх хэрэгтэй бол charts гэсэн товчлуур дээр дарж түүнээс графикийн хэлбэрийг сонгоод ok дарна.

Friday, April 06, 2007

SPSS-ийн үр дүн

Бид компьютерийн хичээлээр spss порграммын тухай үзлээ. Энэ программ магистрын судалгаанд хэрэг болох нь лавтай. Миний дипломын ажлын сэдэв "Парламентат ёс , түүний Монгол дахь хэрэгжилт". Энэ сэдвийг сайн судлах юм бол ангийнханд маань хэрэг болж магадгүй гэж бодоод хичээж байгаа. Судалгааны арга зүй хичээлээр судалгаа хэрхэн хийх тухай зааж байгаа нь бас тустай байна. Би намуудын 4 удаагийн сонгуулийн дүнг SPSS судалгааны программын тусламжтайгаар судлана гэж бодож байгаа. Судалгааны дүн гарахаар та бүхэнд гаргаж тавих болно.