Tuesday, November 28, 2006

Өөрөөрөө бахархая

Нээлттэй гаалийн семинар надад маш их таалагдлаа.Хүн үнэн юм ярихаар үнэлэгддэг байх ёстой.Манай ангийн Болортуяа гаалийн тухай бага ч боловч үнэн зүйлийг ярьсан. Хэлээ хазаж байгаад бага зэрэг нуусан боловч үнэнийг ярьсанд их таалагдсан .Би гаалиар бараа оруулж ирэхдээ дандаа нууж, гаалийн байцаагчид юмуу жолоочид бага зэргийг өгөөд ,өөртөө ашигтайгаар оруулж ирдэг. Гааль чөлөөлөгдсөн үед ч надад ч ашиггүй байсан , харин том компаниудад ашигтай байдаг байсан байх л даа. Гэхдээ татвар юмаа ном ёсоор нь өгөхөд сэтгэл өёг л байдаг. Би хичээгээд л байгаа.

Төрийн захиргаа шинэчлэгдсэн үү?

Төрийн захиргааны шинэчлэлийг 3 үед хувааж авч үздэг.Энэ хугацаанд бодлогын хувьд шинэчлэгдэх байгаа гэж үзэж болно.Аль эсвэл шинэчлэл гэдгийг их зүйл хүлээсэн хүсэлтээр хүлээгээд байгаа юм болов уу? Гэхдээ төрийн албан хаагч болохын тулд энэ жил 1200 гаруй хүн шалгалт өгсөн.Гэтэл тэднээс 300 гаруй хүн тэнцэх ёстой.Үүнээс харахад төрийн албан хаагч болох сэдэл маш их байгаа нь илт байна. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа үнэхээр сайжирсан уу ? цалин пүнлүү нь өндөр юм болов уу ? Үүнийг өөрийнхөөрөө тайлбарлая. Төрийн албан хаагч болсноор тогтмол цалин, төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийг зээлээр сургах, мөн өндөр ур чадвартай учраас шагнал урамшууллыг хүртэснээ төрийн минь хайр хишиг хэмээн хоёргүй сэтгэлээр зүтгэдэг ч байх. Дараагийн удаад үргэлжлүүлье

Манай сургууль

Энэ манай сургууль Хаягийг зааж өгье.
Төв номын сангаас баруун гар тийш зам дагуу эргээд Таван богд плазагийн 4-р давхарт гарахад
Улс төр боловсролын академийн хамт олон
таныг угтан авах болно. Тус академид суралцсанаар таны үзэл бодол төлөвшин, өөртөө төрсөн сэдлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Та бүхнийг хамт суралцан, хамт хөгжихийг уриалж байна.

Thursday, November 23, 2006

Баабарын лекц сонссон нь

Хүрээлэн буй орчин

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Бид хичээлийн хуваарийн дагуу 48 цагийн лекц орж дуусаад шалгалтууд эхэллээ. Өнгөрсөн 2 дахь өдөр Макро эдийн засгийн хичээлээр семинар орсноор семинарын хичээл дуусаад бөөн баяр . Та бүхэнд тус лекцийн талаар өөрөөр хэлбэл "ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН"гэсэн сэдвээр багахан мэдээлэл өгье гэж бодлоо.Би эдийн засгийн шинжлэх ухаанд хүрээлэн буй орчин ямар хамаатай юм бол гэж бодсон.Гэтэл хамаатайгаар барахгүй хамгийн хамаатай , хүний ажиллах амьдрах орчны таатай нөхцөл бүрдүүлдэг болохыг , мөн газар дэлхийтэйгээ хайр гамгүй харьцвал ямар хор уршигтай болохыг , зарим бизнест ямар их ашиг авчирдгийг ч мэдлээ. Манай 4-р цахилгаан станц зээл, тусламжийн ихэнхийг авдаг муу нэртэй ч тэрнийхээ хирээр маш их өөрчлөлт шинэчлэл хийгдэж байгаа . 1990-ээд оны үед тог ямар их тасардаг байлаа. Өнөөдөр тог тасрах зовлон алга . Манай станцын үйлдвэрлэл найдвартай болохын хирээр чанартай болж байгааг хэлэх хэрэгтэй.Яндангаас гарч буй утааны хорт бодисын хэмжээ эрс багассан бөгөөд цахилгаан шүүлтүүрүүд нь хэвийн ажиллагаатай ажиллаж байна гэсэн үг.
Гэтэл уул уурхайн бизнес хийж байгаа хүмүүс байгаль дэлхийг хайрлах сэтгэлтэй байвал таныг ч мөн байгаль дэлхий хайрлаад хайр хишгээ тасралтгүй хайрлах болно гэдгийг санахад илүүдэхгүй байх. Саарын хажуугаар сайн ч бас байдгийг дурьдах нь зүй ёсных .Сүүлийн үед компаниуд нөхөн сэргээлт хийдэг болсон тухай нилээд мэдээлэл түгээд байна. Жишээлбэл Өвөрхангай , Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниуд .Улаанбаатар хотод эмийн бизнес амжилттай байх магадлал их.Манай орчин ханиад , амьсгалын замын өвчин идэвхжих таатай орчин бүрдсэн .
Рижевский гэдэг эрдэмтэн агаарын хорт бодисыг сөрөг цэнэгээр цэвэрлэдэг багаж хялбархнаар бүтээсэн нь нэгэн мафийн гарт зэрлэгээр хөнөөгдөх шалтгаан болсон тухай интернетээс мэдэж авсан. Үүнээс үзэхэд хүрээлэн буй орчныг хайрлах зарчмууд байх ёстойг мэдэж авцгаая
1. Урьдчилан сэргийлэх зарчим
2. Үүсгэгч шалтгааны зарчим
3. Нөхөн сэргээх зарчим
4.
Эдгээр хичээл Намсрай багшийн 1996 оны Эдийн засгийн номон дээр байгаа тул дэлгэрэнгүй уншина уу?

Friday, November 10, 2006

блог шинээр нээлээ

Та бүхэнтэй танилцаж байгаадаа баяртай байна Би Либериал дээд сургуульд сурдаг, Дараагийн удаа та бүхэнд төрийн албаны шинэчлэлийн талаар танилцуулах болно




Free Hit Counter