Thursday, November 23, 2006

Хүрээлэн буй орчин

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье. Бид хичээлийн хуваарийн дагуу 48 цагийн лекц орж дуусаад шалгалтууд эхэллээ. Өнгөрсөн 2 дахь өдөр Макро эдийн засгийн хичээлээр семинар орсноор семинарын хичээл дуусаад бөөн баяр . Та бүхэнд тус лекцийн талаар өөрөөр хэлбэл "ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН"гэсэн сэдвээр багахан мэдээлэл өгье гэж бодлоо.Би эдийн засгийн шинжлэх ухаанд хүрээлэн буй орчин ямар хамаатай юм бол гэж бодсон.Гэтэл хамаатайгаар барахгүй хамгийн хамаатай , хүний ажиллах амьдрах орчны таатай нөхцөл бүрдүүлдэг болохыг , мөн газар дэлхийтэйгээ хайр гамгүй харьцвал ямар хор уршигтай болохыг , зарим бизнест ямар их ашиг авчирдгийг ч мэдлээ. Манай 4-р цахилгаан станц зээл, тусламжийн ихэнхийг авдаг муу нэртэй ч тэрнийхээ хирээр маш их өөрчлөлт шинэчлэл хийгдэж байгаа . 1990-ээд оны үед тог ямар их тасардаг байлаа. Өнөөдөр тог тасрах зовлон алга . Манай станцын үйлдвэрлэл найдвартай болохын хирээр чанартай болж байгааг хэлэх хэрэгтэй.Яндангаас гарч буй утааны хорт бодисын хэмжээ эрс багассан бөгөөд цахилгаан шүүлтүүрүүд нь хэвийн ажиллагаатай ажиллаж байна гэсэн үг.
Гэтэл уул уурхайн бизнес хийж байгаа хүмүүс байгаль дэлхийг хайрлах сэтгэлтэй байвал таныг ч мөн байгаль дэлхий хайрлаад хайр хишгээ тасралтгүй хайрлах болно гэдгийг санахад илүүдэхгүй байх. Саарын хажуугаар сайн ч бас байдгийг дурьдах нь зүй ёсных .Сүүлийн үед компаниуд нөхөн сэргээлт хийдэг болсон тухай нилээд мэдээлэл түгээд байна. Жишээлбэл Өвөрхангай , Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй компаниуд .Улаанбаатар хотод эмийн бизнес амжилттай байх магадлал их.Манай орчин ханиад , амьсгалын замын өвчин идэвхжих таатай орчин бүрдсэн .
Рижевский гэдэг эрдэмтэн агаарын хорт бодисыг сөрөг цэнэгээр цэвэрлэдэг багаж хялбархнаар бүтээсэн нь нэгэн мафийн гарт зэрлэгээр хөнөөгдөх шалтгаан болсон тухай интернетээс мэдэж авсан. Үүнээс үзэхэд хүрээлэн буй орчныг хайрлах зарчмууд байх ёстойг мэдэж авцгаая
1. Урьдчилан сэргийлэх зарчим
2. Үүсгэгч шалтгааны зарчим
3. Нөхөн сэргээх зарчим
4.
Эдгээр хичээл Намсрай багшийн 1996 оны Эдийн засгийн номон дээр байгаа тул дэлгэрэнгүй уншина уу?

No comments: